Sunday 16 October 2016

Хүлээлт

10 сарын 10-нд ирнэ гэсэн нөхөр ирдэггүй гэсэн ч өнөөдрийг хүртэл итгэл алдахгүй догдолж хүлээсээр л...Хэзээ ирэх нөхөр вэ чи?

Tuesday 27 September 2016

Төрхөм дөө буцсан нь


Танил охин нөхөртэйгөө муудалцаад төрсөн гэртээ очсон оо, үүнийг нь ч аав ээж нь хөхүүлэн дэмжиж, муу хог шаар болсон нөхрийг сайтар хашраах тухай зөвлөөд, хоёр хүний дунд болсон хэрэг хоёр талыг хамарсан нэлээд ноцтой асуудал болсон талаар найз охиноос цахим зурвас ирэв.

Friday 12 August 2016

Зүрхээ уудлав

Ор сураг тасараад яг арван сар болжээ, эмэгтэй хүний хувьд бүхэл бүтэн нэг ертөнц тээгээд төрүүлчих хэмжээний хугацаа өнгөрч. Гэвч нөхөр бид хоёрын хувьд ам бүлийн тоо одоогийн байдлаар нэмэгдээгүй яг хэвээрээ. Арван сарын хугацаанд олон зүйл болсон нь мэдээж, үүнээс сэтгэлд үлдсэн тод томруун дурсамж, үйл явдлаас блогчид та бүхэнтэйгээ хуваалцана аа.