Monday 28 July 2014

Шийгуа

Амьдралынхаа туршлагаас ахиад хуваалцана аа. Зун болоод энд тэндгүй л жимс жимсгэнэ дэлгэрээд сайхан байгаа биз. Биднийг бага байхад аав маань зуны цагт Ховд уруу тээвэрт явж ирэх дээ тэвш дүүрэн шийгуа авчирдаг байлаа. Ховдын шийгуа жижигхээн, бөв бөөрөнхий, нов ногоон, тийм ч их чихэрлэг биш байсан шиг санагдана.

Saturday 26 July 2014

Амьдралын туршлагаасаа

Сайн дурын үндсэн дээр өглөө оройд архи хэрэглэдэг болсоор удлаа даа. Өглөөд бараг нүүрээ угаагаагүй байж л өнөөх шилтэй нөхөр лүү л гар болоод ухаан чиглээстэй. Боломж нь тохиовол өдрийн цагаар ч өнөөхөөс бас нэг хэрэглэчих гэж хүснэ. За тэгээд оройд бол архины хэрэглээг заавал л хүртэж байж санаа амарч сэтгэл тэнийнэ.

Friday 25 July 2014

Бөмбөгтэй сэтгэл

Бяцxан тэсрэх бөмбөг сэтгэлд хэзээ л бол хэзээ дэлбэрч тэсэрчих гээд тонтгонож, торжигносоор хэд хонов. Уг нь бол хүмүүс хавар намарт сэтгэл гутрал эсвэл гэгэлзэлийн хэлбэлзэлд ордог гэдэг харин би зуны дунд сар хавьцаа нэг тийм гутралын хэлбэлзэлд орчихоод, өөрийгөө ойлгох ойлголтоос алсран холдож явна.

Thursday 23 January 2014

Толгой өвдөх ч лүд шүү

Өмнөх бичлэгийн гол санаа нь шүдэнд чинь ямар нэгэн асуудал гарвал ломбодож янзлуулахаасаа өмнө заавал шүднийхээ зургийг авахуулж ёзоорын эрүүл ахуйг шалгуулж байгаарай гэсэн санаа шүү дээ.

Wednesday 15 January 2014

Шүд

 Эмч нарын тухай сайнаасаа муу нь их сонсогддог болж дээ хөөрхий ажлын хариуцлага, амлалт тангараг, хүний сайхан сэтгэлээ хаа гээчихсэн хүмүүс юм бүү мэд.

Monday 6 January 2014

Эргэж би харахгүй

Аав минь намайг " Хэнхэг " гэдэг сэн. Өнөөдрийг хүртэл би энэ тодорхойлолтыг хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Хэрэгтэй үед нь үнэхээр чадахаар бол өчүүхэн төдий ч гэсэн бусдад заавал би туслах ёстой л гэж бодох.

Эвгүй явдал

Монгол доо л ноймор нэг гэгдэх " Торго " салонд захиалсан үндэсний загвартай улаан даашинзаа өмсөөд найзын хуримaнд явсан би гадаадын олон зочдын нүдийг хужирлаж, загвар хийц чамин тансаг байдлаараа нэгэн орой од болов оо.

Бөмбөг залгихаас өмнө

Үргэлжлэл нь тун чиг удаж байгаа өмнөх бичлэг ээ дуусгаж санаагаа амраaх юмсан. Намайг бичих гэж мунгинасаар байтал эхний хэсгийг нөхөд бараг мартаж байгаа байх даа.