Monday 23 December 2013

Дандаа муулахаар

Бүүдгэр энэ тэнгэрээс бороо эсвэл цас орно гэж хэдэн өдрийн өмнө л яг ингэж бодож суусан сан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэнгэр бүүдгэр хэвээрээ харин цас болоод борооны аль аль нь орсонгүй. Нэг километрээс цааших бүхэн бүдэг бадаг харагдана, ийм байхад тэнгэр бас нарны тухай төсөөлөх ч хэрэггүй. Саарал манантай эвлэрсэн их хотын ( Бээжин ) иргэд  тэнгэр хөх өнгөтэй байдаг даа гээд Монгол бүсгүй над шиг гэгэлзэж суудаггүй биз.

Эрээ цээрээгүй

Дүмбийгээд байх сайхан биш ээ

Тас тас хийн инээлдэх тэдний тунд ганцаар дүмбийн суухдаа дэмий л ширээ тойруулан тэднийг харна. Уг нь би инээх дуртай, найз нөхдийн дунд над шиг олон үгтэй марзан нөхөр байхгүй л дээ, учиргүй маазраад байхгүй ч донжийг нь олсон ганц нэг үгээр найзуудаа инээлгэж дөнгөнө. Харин одоо бол хэлгүй хүн шиг чимээгүй, гуньсан хүн шиг дүмбийдэг болж. Ийм үед найз нөхдийг, тэртээд хоцорсон дурсамж бүхнийг санагалзаж хэрэв би найзуудтайгаа байсан бол үгүй ядаад хэл ус мэддэг нэгэнтэй байсан бол гэх үгүйлж санасан бодлууд олширч, гоморхол мэт шүүрс алдах ч тас тас хийн инээлдэх харийн залуусаас дөлж зугатахыг хүсэхгүй. 

Явдалтай зүүдний эзэд

Өөр хоёр хүн, өөр өөрдөө бүр тэс өөр хоёр хүн гэхдээ зөвхөн гадаад байдал, үндэс угсаа хоёроороо л тэс өөр. Тэднээс олж харсан ижил зүйл бол зан чанар, эх эцгээ гэх их хайр нэг тийм элбэрэлт үрийн сэтгэл ч гэх юм уу нандин чанар. Энэ хоёр өөр болов ч ижил, ижил болов ч өөр хоёр хүн зүүдэнд нэг хүн болж зүүдлэгдэх нь сонин. Ганц бус тоог нь алдталаа тэр хоёрыг зүүдлэв, зүүдлэх болгонд тэр хоёр нэг хүн болж зүүдлэгдэх.

Юм юмны тухай

Шөнө өдөргүй, цаг наргүй блогддог байсан үеийн танил дотно блогчид, уншигчид болоод ягаахан блогт минь анхлан саатаад сэтгэлийн минь үгсийг уншин суугаа шинэхэн танил тандаа эхлэн буй шинэхэн долоо хоногийн мэндийг хүргээд, хөөрхөн инээмсэглэл, хөнгөн үнсэлтийг хэн нэгэн хайртай, дотно хүний чинь өмнөөс бэлэглэе!

Хэвээрээ

Амьдрал яг л хуучин шиг ээ үрлэн бор нүдэнд минь хөөрхөн харагддаг хэвээрээ. Надтай учирсан шинэ болоод хуучин танилуудын адармаатай болов ч аз жаргалтай амьдрал өнгө өнгөөр гялтганаж сэтгэл гижигддэг хэвээрээ. 

Улирч одсон бүхнээс жижиг жижгийг цуглуулж зүйгээд дурсамж урладаг минь ч хэвээрээ. Учирсан бас учраагүй аз жаргал бүхэндээ талархдаг минь ч хэвээрээ. Өшөөтөн байсан ч ачтан мэтээр сайхныг нь олж харах гээд хичээдэг минь ч хэвээрээ. Сээтгэнэж биш гэрэл гэгээ нэмэх гэж инээмсэглэн алхдаг минь ч хэвээрээ...

Ерөөсөө ч өөрчлөгдсөн юмгүй бүх л зүйл минь хэвээрээ, сэтгэл тайван, бодол баян, би амьдарсаар, амьдрал дундуур аялсаар бас амьдралыг урласаар л явна.

2011-06-28 20:04:39

Би

Өглөө 7 цагаас эхлэн намайг сэрээх хэцүүхэн ажлыг арван минутын зайтайгаар нэг цагийн турш сурамгай гүйцтгэсэн бяцхан сэрүүлэгний товчийг дарсаар нөгөөдөр ирэх хагас сайн өдрийн тухай бодон ( сайхан унтана даа ) дуртай дүргүй орноосоо өндийв.

Түүнд илгээх захидал

Чиний тухай сүүлийн хэдэн сар бүр мартчихсан байсан аа, чамайг ирсэн тухай ирэх ирэхдээ бүр бүтэн өдрийн турш гэрийн минь гадаа зогсож байгаа талаар дүү минь утасдаж хэлэхэд л чамд хичнээн их хайртай байсан аа, миний сэтгэлийг чиний хүйтэн ч гэлээ зөөлхөн бие ямар их хөвсөлзүүлдэг байсныг сая л саналаа. Ирсэн гэх мэдээг чинь сонсоод сэтгэл догдолж байгааг бодоход одоо ч би чамд хайртай хэвээрээ л юм байна.